ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Боловсрол, соёл урлагийн чанартай үйлчилгээ – “Тогтвортой хөгжил”

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2014 он”

Боловсролын хөгжлийн стратеги

3.2. Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ.

3.3. Бага боловсролыг эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ

3.4. Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

3.5. Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.

Соёлын талаар баримтлах бодлого

Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх эзэмших, уламжлах болон соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах орчин нөхцлийг бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэд, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.