A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Үйл ажиллагаа / Архангай аймгийн БСУГ-ын үйлчилгээ

Архангай аймгийн БСУГ-ын үйлчилгээ

ХЭРЭВ ТА БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГЭЭ ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН НӨХӨН АВНА.

Бүрэн дунд боловсролын гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд :

  1. Иргэний гаргасан өргөдөл /Иргэний үнэмлэхний хуулбарын хамт/
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ дээр бичигдсэн дүнгийн хуулбар буюу “Б” маягтын лавлагааг авна.

/Дүнгийн хуулбараа авахдаа 2006 он болон түүнээс хойш жилд төгссөн бол аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас,

2006 оноос өмнө төгссөн бол өөрийн суралцаж байсан ЕБСургуулиас, эсхүл БСШУСЯ-ны архиваас лавлагаа авна./

  1. Суралцаж байсан ерөнхий боловсролын сургуулийн захирлаас тодорхойлолт авна. Уг тодорхойлолтод тухайн төгсөгчийг хэдэн онд, аль ангийг суралцан төгссөн болохыг сургуулийг захирал баталгаажуулна.

СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭГ ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН НӨХӨН АВНА.

Суурь боловсролын гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд :

  1. Иргэний гаргасан өргөдөл /Иргэний үнэмлэхний хуулбарын хамт/
  2. Суурь боловсролын гэрчилгээ дээр бичигдсэн дүнгийн хуулбар буюу “Б” маягтын лавлагаа. /”Б” маягтын лавлагаа гараагүй тохиолдолд журналын дүнтэй хэсгийг хуулбарлан сургуулийн захирлаар баталгаажуулан тодорхойлолт хийлгэн авна./
  3. Суралцаж байсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт. Уг тодорхойлолтод сургуулийн захирал тухайн төгсөгчийг хэдэн онд аль ангийг төгссөн болохыг баталгаажуулсан байна.
  4. Орон нутгийн сонинд хүчингүй болгон зарлуулсан байх. Уг зард суурь боловсролын гэрчилгээний дугаар, он, овог, нэр, сургуулийн хаяг зэргийг тодорхой дурьдсан байна.
  5. Сургууль төгссөн зургийн цомог /монтаж/ болон сурагчийн хувийн хэргийн хуулбар.

/ Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг нөхөн олгохдоо гэрчилгээний үнийг 3 нугалан төлүүлж ажлын 3 өдрийн дотор олгоно./

           Төгсөгчийн овог, эцэг-/эх/-ийн нэр, нэр өөрчлөгдсөн тохиолдолд боловсролын баримт бичгийг дараахь материалыг бүрдүүлэн сольж олгоно. Үүнд :

  1. Иргэний гаргасан өргөдөл /Иргэний үнэмлэхний хуулбарын хамт/
  2. Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа
  3. Овог, эцэг-/эх/-ийн нэр, нэр өөрчилснийг бүртгэсэн гэрчилгээ
  4. Солиулахыг хүссэн боловсролын баримт бичиг /эх хувиар/
  5. Гэрчилгээний үнэ.

Багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, аймаг, орон нутагт мэргэжлээрээ ажиллах сонирхолтой төгсөгчид дараахь анкетыг бөглөн, дипломын хуулбарын хамт  Боловсрол, соёл урлагийн газарт өгч багшаар ажиллах хүний нөөцөд бүртгүүлнэ.

Санал болгох

Англи хэл -амьдрах чадварын зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа /Фото/

Архангай аймгийн БСУГ, Насан Туршийн Боловсрол Төв, Ихтамир сумын ЕБС-иас хамтран зохион байгуулсан Англи хэл -Амьдрах …