A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Шинэ мэдээ / Боловсролын салбарын мэдээллийн систем

Боловсролын салбарын мэдээллийн систем

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Боловсролын салбарын мэдээллийн систем” /БСМС/-ийг 2013 оноос боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын түвшинд өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулиуд энэхүү системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. БСМС нь боловсролын салбарт нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх замаар боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх боломж бүхий систем юм.

Системд ЭНД дарж нэвтэрнэ үү?

Төслийн үндсэн зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна. Үүнд:

  1. Боловсролын салбар дахь мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах
  2. Боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх
  3. Хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийх бололцоо олгох
  4. Системд шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах

гэсэн дөрвөн үндсэн зорилтууд багтдаг.

Уг системийг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг БСШУСЯ -ны Боловсролын салбарын мэдээллийн систем боловсруулах баг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд системд 2018-2019 оны хичээлийн жилийн статистик тайлангаар 1’435 цэцэрлэг, СӨБ салбарын 27’214 ажилтан, 248’654 СӨБ -д хамрагдагчид, ерөнхий боловсролын 803 сургууль, ЕБС -ын салбарын 49’441 ажилтан, ЕБС -ийн 600’394 суралцагч бүртгэлтэй байна.

БСМС -д сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын бүртгэлээс гадна статистик тайлан боловсруулалт, шилжилт хөдөлгөөн, сурлагын дүн, дэвшилт, төгсөлт, улсын шалгалт, боловсролын бичиг баримтын олголт зэрэг бусад үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулдаг.

Төслийн хүрээнд БСМС -ийн баг нь esis.edu.mn үндсэн системийг хөгжүүлэхээс гадна дараах дэд системүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Үүнд:

  1. Мэдээ, мэдээллийн portal.esis.edu.mn портал сайт
  2. Тэтгэлэгийн scholarship.esis.edu.mn портал сайт
  3. Цахим гарын авлагын help.esis.edu.mn портал сайт
  4. Эцэг эхийн parent.esis.edu.mn портал сайт болон мобайл апликэйшнууд
  5. Цахим агуулгын econtent.edu.mn портал сайт
  6. Цахим сурах бичгийн мобайл апликэйшн

зэрэг дэд системүүд багтдаг.

  • СӨБ албан ёсоор зарлагдав.
  • Сургуулийн удирдлагын систем
  • Эцэг эхийн систем
  • Мобайл апп

2018

  • СӨБ системийн судалагааны ажил
  • Туршилтийн нэвтрүүлэлт

2017

  • Статистик системийн шинэчлэл
  • Дүнгийн мэдээлэл
  • Дэвшилт, төгсөлтийн модуль
  • Боловсролын бичиг баримтын бүртгэл

2016

  • Хүний нөөц
  • Боловсролын удирдлага
  • Хөрөнгийн бүртгэл

2015

  • Техникийн болон програмын платформ
  • Суурь систем
  • Статистикийн систем
  • ЕБС асуулга

2014

БСШУСЯ дээр БСМС хөгжүүлэх суурь судалгааны ажил эхлэв.2013

Санал болгох

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай

Best free WordPress theme