2016-2020 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Боловсролын салбарт Багшийн хөгжил, ирээдүй 1+1 гэсэн 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр заавал хөгжүүлэх нь ирээдүй 1+1 хөтөлбөрийн гол зорилго юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам 2019”-ыг 2 дахь удаагаа Цэцэрлэг хотноо зохион байгууллаа. Урлаг спортын наадамд Архангай аймгийн 19 сумын 24-н ЕБС, 34-н хүүхдийн цэцэрлэгийн 2-18 насны нийт 2500 гаруй хүүхэд урлагийн 5 төрөл, спортын 7 төрөлд авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Урлагийн төрөлд “Шилдэг Сургууль, Цэцэрлэг”-ээр Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 4-р сургууль, хүүхдийн 2-р цэцэрлэг, Өндөр-Улаан сумын хүүдийн цэцэрлэг шалгарсан бол “Шилдэг багш”-аар Өндөр -Улаан сумын ЕБС-ийн багш Д. Алтанхундага тодорч “Шилдэг үзүүлбэр”-ээр шалгарсан Хотонт сумын “Дэлбээ” хамтлаг “Гранпри” шагналын эзэн боллоо. Спортын төрөлд “Шилдэг сургууль”-аар Эрдэнэбулган сумын 1р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургууль шалгарсан бол “Шилдэг багш”-аар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багш Б.Батдэлгэр тодорсон юм.