A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Шинэ мэдээ / “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд ” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд ” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд ” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.
Архангайд судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан шүдний өвчлөлийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн байгууллага ажиллах нь хангалтгүй бөгөөд бусад салбарын оролцоо түүний дотор боловсролын байгууллагууд чухал үүрэгтэйг онцоллоо.
Арга хэмжээний үеэр Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар эцэг, эх, боловсролын байгууллагын үүрэг оролцоо, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чихрийн агууламжтай бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхдийг, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 хүүхдэд 60 000 хүртэлх төгрөгийн шүдний тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд “Тана-Арцат” эмнэлэг шалгарсан ба хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийн сонголтоороо сонгон шалгаруулалтанд тэнцсэн аль ч эмнэлгийг сонгон үйлчлүүлэх боломжтой.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетаар шүдний үзлэг, эмчилгээг хийж байна.

Санал болгох

Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай

Best free WordPress theme