A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Шинэ мэдээ / АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Монголын багш нарын VII их хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Нийслэл болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн яам төдийгүй харьяа байгууллага, орон нутгийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэв.

Сайд Ё.Баатарбилэг 2019 оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлснээ танилцуулж, бодлого зорилтоо бодитой ажил хэрэг болгохын тулд шуурхай ажиллана, яамны зүгээс орон нутагт удаа дараа очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэлээ.

Дэд сайд Г.Ганбаяр “Салбарын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрт ажлын явц хэдэн хувьтай байгааг нэгбүрчлэн танилцуулж, сургууль, цэцэрлэг, соёлын барилгуудын ажил аль шатандаа явж, зарим нь юунаас болоод удаашралтай байгааг өдөр бүр анхаарч, гарц гаргаж, хянаж, шахаж ажиллахыг үүрэг болголоо.

Санал болгох

Ерөнхий боловсролын салбарын чиглэлээр батлагдсан баримт бичгийн эмхэтгэл

Best free WordPress theme